Монголын хошин урлагт өөрийн авъяасаараа цойлж гарч ирсэн уран бүтээлч бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу.

Өнгөрсөн хавар хэнз хүүгээ өлгийдсэн тэрээр одоогийн эхнэр М.Оюунчимэгээсээ төрсөн том охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, маш их хайртай гэдгээ илэрхийлжээ. Мөн эхнэртээ ийм хөөрхөн охин төрүүлж өгсөнд баярлалаа хэмээн бичсэн байна.

Жүжигчин Аглуугийн хувьд 40 хүртлэх насандаа хайрлаж дурлан, ханилж суусан гурван бүсгүйгээс нийт 7 хүүхэдтэй. Түүний том хүү хэдийнэ эрийн цээнд хүрч гэр бүл зохиосон бол, бага хүү нь өнгөрсөн хавар мэндэлсэн. Тэдний дунд таван сайхан охин бий. Тэрээр жүжигчин М.Оюунчимэгтэй ханилаад дундаасаа гурван хүүхэдтэй болсон. Харин жүжигчин М.Оюунчимэгийн хувьд анхны амьдралаа найруулагч Галбаяртай эхлүүлж том охиноо төрүүлж байсан бөгөөд дөрвөн хүүхдийн ээж.