Өдгөө монголын кино урлагийн сод уран бүтээлчдийн тоонд багтах болсон “Фантастик” продакшны залуус одоогоос 13 жилийн өмнө Boomtown хамтлаг нэртэйгээр урлагийн тогоонд орж ирсэн.

Тус хамтлагийн гишүүдийг нэрлэвэл, бүжигчин Ган-Очир, “Фантастик”-ийн найруулагч Б.Тамир, жүжигчин М.Баярбат, О.Алдар, “Эмоци” хамтлагийн жүжигчин О.Тэмүүжин нар багтана.

Тэдний хамтлагийг үеийнх нь залуус илүү мэддэг. Тэд СУИС-ийн оюутан байхдаа хамтлагаа байгуулж, охидыг уярааж явсан түүхтэй. Тус хамтлаг 7-8 дуутай бөгөөд тухайн үедээ цомог гаргаж байлаа.

Тухайн үед тэдний дундаас жүжигчин О.Тэмүүжин илүү олон фентэй байсан бол тэдний дундаас хамгийн урт үстэй, содон стильтэй нь найруулагч Б.Тамир байжээ.