Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.


Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож буй. Тэгвэл сошиал нөлөөлөгч Б.Цэцэг бөхчүүдийн илүүдэл жингийн асуудалд анхаарлаа хандуулжээ.
Тэрээр “Бөхчүүд энэ гүзээнээсээ салчуул бүсгүйчүүд бөх шимтэн үзэж, үзэгч фен нь олон болох байх даа. Зарим нь бүр 20кг шуудай гурил тэвэрчихсэн юм шиг байх юм. Гүзээнээс бяр гарна гэж бодохгүй байна” гэжээ.