Яруу найрагч, зохиолч Х.Тэргэл болон Ц.Хулан нарын дунд ширүүхэ н маргаа н дэгдэж эхэллээ. Х.Тэргэл Ц.Хуланг “хуурамч дипломтой” хэмээснээс энэхүү маргаан эхэлсэн.

Х.Тэргэл цахим хуудаснаа “ХУУРАН МЭХЛЭ Г Ч ЗАЛЬТА Н ХУЛГА Й Ч НАР ОЛОН БОЛЖ БАЙЖ Л УЛС ОРОН ХӨГЖИНӨ.

Үр хүүхдүүдээ их дээд сургуульд сургаж шал дэмий хайран мөнгө ,цаг хугацаа үрж байх огт шаардлаггүй.

Харин түүний оронд арын хаалгадаж хуурамч диплом авч өгөөд сайхан дарга түшмэл, цаашлаад бүр их хурлын гишүүн болгох хэрэгтэй.

Ингэж байж л Монгол улс маань гайхалтай сайхан хөгжинө шүү дээ.

Заа тэгээд хүүхэд чинь жаахан гайгүй шиг дуулж бүжиглэж, жүжиглэх, шүлэглэх гээд ямар нэг авьяасын үртэстэй байгаад олны танил болчихвол тэр их сургуульд сургах энэтэр бол бүүр хэрэггүй цаашаа.

Манай ард түмэн чинь их сайхан уужуу ухаантай ард түмэн учир илээд өргөөд өргөөд явчихна.

Хүүхдүүдээ аль болохуйц л маш сайн худлаа ярьж хуурч мэхлэхэд сургах хэрэгтэй юм.

Худлаа ярьж хуурч мэхэлж сайн суралцахгүй бол хожим хүүхдийг чинь атаархагч, хорсогч гэх мэтийн цол тэмдэг л хүлээж байх болно.

Ер нь бол хүн их дээд сургуульд сурч байхын хэрэг огтоос үгүй гэж үздэг сайхан агуу ард түмэн учир бид нэгмөсөн энэ олон их дээд сургуулиудаа бүгдийг нь сайхан устагчих хэрэгтэй юм.
Яахав тэгээд хуурамч диплом гаргаж өгч байх ганц хоёрын зэрэг сургууль үлдээхэд хангалттай.

Улс орноороо иргэд бүгдээрээ сураагүй ч сурсан гэсэн ямар нэгэн сургуулийн хуурамч диплом аваад сууж байх нь хичнээн амар зөв зүйтэй гоё эд гэж бодож байна.

Удахгүй бид дэлхийд боловсрол мэдлэгийн түвшнээрээ номер 1улс болно .Хөгжил цэцэглэлт ч дийлдэхгүй болох нь тодорхой.

Агуу их Монголчууд бидний тал нь шахуу авьяаслаг хүмүүс тул бидэнд тэр муу их дээд сургууль гэгчид сурч байх шаардлага огт байхгүй юм шүү дээ.

Дарга сайд, их хурлын гишүүн болоход ямарч мэргэжлийн их дээд сургуульд сурсан түүнээ баталгаажуулсан үнэн диплом шаардлаггүй юм.
Ялангуяа толгой дээрээ иймэрхүү төрлийн улсыг маш ихээр залах аваас хөгжлийн цэнгэлийн манлайд хүрнэ.
Түүний оронд яахав дээ нэг цаг ч суугаагүй сургуульд давхиж очоод шалгалт өгсөн нэртэй нэг диплом гаргуулж авах л чухал.
Энэ тал дээр буй биеэрээ үлгэрлэж яваа энэ эгэлгүй мундаг үлгэр дууриалт авьяаслаг гэж жигтэйхэн, агуу эх оронч, үнэнч шударга энэ мэтчилэн хүнээс суралцах хэрэгтэй юм.

Ийм л мундаг улсаасаа суралцах аваас Монгол янзтай хөгжих боломжтой ажгуу.

Жинхэнэ эх оронч авьяаслаг дандаа үнэн зөвөөр явдаг иймэрхүү мундаг хүмүүс минь бидний бахархал.Тэд маань худлаа ярьж хуурч мэхэлж хулгайлж яаж ч байсан бид яах вэ алгаа ташаад л сууж байна” гэв.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ