Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болж, түүнийг УИХ-ын гишүүнийнх нь албан тушаалаас нь өөрийнх нь хүсэлтээр түдгэлзүүлсэн юм.

Иймд тун удахгүй Сонгино хайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болох юм. Тус дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Н.Ган-Од буюу Ганбууш нэр дэвшиж, 699 хүний санал авч байсан.

Тэгвэл тэрээр дахин нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Ганбууш энэ жил 67 настай бөгөөд “Улаанбаатар эрдэм” их сургуульд эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа билээ.