Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюаньс” хамтлагийн 21 жилийн ой энэ жил тохиож буй. Жилийн жилд хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөр өөрсдийнхөөрөө нам гүм амьдарч байна.

Сураг сонсох нээ, тус хамтлагийн дуучин М.Амарсанаа Дүнжингарав худалдааны төвд наймаачин хийж байгаа гэнээ. Гайхалтай дуулалт, хоолойны цараараа монголд байтугай гадаадад хэдэн саяаар үнэлэгдэх дуучин гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Харин Боргилчулууны хувьд өнгөрсөн хавар короновирусын халдварыг гэр бүлээрээ туссан тухайгаа хэвлэлд ярьж байв.

Тэрээр дуулахын сацуу байт сурын харваагаар хичээлдэг спортын мастер цолтой нэгэн юм. Хамтлагийн шинэ гишүүн Дүйнхэржавыг өнгөрсөн хөл хорионы үеэр хэтэрхий чанга дуу чимээ гаргасан гэдэг үндэслэлээр хөршүүд нь цагдаад мэдэгдэж, улмаар Зөрчлийн хуулиар торгуулсан мэдээлэл гарсан түүнээс хойш сураг чимээгүй байгаа юм.

Тус хамтлагийн анхны гишүүдийн нэг, хамталгийн ахлагч асан Өнөржаргал одоогоос 10-аад жилийн өмнө АНУ-д гэр бүлийн хамт сууришсан билээ.