Загвар өмсөгч А. Чингүүнийг “Их Засаг”-ийн хүргэн, УИХ-ын гишүүн Н.Учралын хадам дүү гэдгээр нь олон нийт мэднэ. Хадам аавынхаа зочид буудлын менежер саяхныг болтол хийж явсан А.Чингүүн өдгөө Төрийн өмчит Нийслэлийн орон сууц корпорацид албаны дарга хийж буй.


Баян айлын хүргэн болоод ч тэр үү, бага залуу насны бардам аагаар ч тэрүү А.Чингүүн ихээхэн баярхах дуртайг ойр дотныхон нь хэлдэг. Тэрээр шинэ авсан автомашин, гэртээ авсан уран зургаа хүртэл сошиал хуудаснаа дэлгэдэг.

Сонирхуулахад, А.Чингүүн хуульч мэргэжилтэй, хувийн сонирхолоороо Star kitchen тавилга захиалгын дэлгүүр ажлуулдаг сүйхээтэй эр гэсэн шүү.