Хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглах талаарх олон улсын туршлага, сургамж” сэдэвт вебинарыг өнгөрөгч баасан гарагт буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Филлипин, Вьетнам, Шри Ланка, Колумби улсын хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, ашиглалт, хяналтын системтэй танилцаж санал солилцов.

Мөн МХЕГ-аас дижитал шилжилтийн хөтөлбөр, төлөвлөгөөний хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөө үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, мэдээллийн системийг танилцуулсан юм.
Вебинарт МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭУСТГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, нийслэл, аймгийн Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга нар, хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид, зөвлөхүүд, Филлипин улсын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн департаментын төлөөлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцлоо.

Энэхүү арга хэмжээг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд ОУХБ-тай хамтран зохион байгуулсан юм.