Элсэлтийн ерөнхий шалгалт, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан бүх шатны сургалтын байгууллагуудад хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар зөвлөмж, чиглэл өгөх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтаар 2021-2022 оны хичээлийн жилийн бодлого чиглэл, бэлтгэл хангалт, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан Улсын Онцгой комиссын шийдвэр, БШУС-ын төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх тухай А/190 дүгээр тушаал болон холбогдох бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, үр дүнг тооцох арга зүйн талаар шинэ мэдээлэл хийлээ.

Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, СӨБ-ын газрын дарга, Ж.Мягмар, Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ халдварт өвчний хяналт сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд нар мэдээлэл хийж, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид хамрагдлаа.