Одоогоос зургаан жилийн өмнө “Авьяаслаг монголчууд” шоунд дөрөвхөн настай Эрдэнэцэцэг охин оролцож, “Бөдөн шувуу чоно” хоёрыг уншаад хэрхэн шуугиулж, олны хайрыг татсаныг уншигчид сайн мэднэ.

“Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан Энжи өнөөдөр цөөнгүй уран бүтээл хийж, кинонд тоглон, дуу гаргаж, ирээдүйд жүжигчин болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.
10-хан настай мөртлөө ямар мундаг хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй, төлөвшилтэйг нь гаргасан уран бүтээлүүдээс нь бэлхнээ харж болно.
СТА Э.Чулуучимэгийн хүсэлтээр дуулсан “Зүгээр л инээмсэглэ” дуу нь 12 сая 700 мянга, сүүлд гаргасан “BOOM BOOM” нь долоон сая гаруй мянган хандалт аваад байгаа гээд бод доо. Өдий насны хүүхдэд супер амжилт. Тэгвэл тэрээр өдгөө ийм том охин болжээ.