Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 85 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 25.506 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 232 объектын 57.180 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг улсын хэмжээнд 151 айл өрхөд хийжээ.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Аюултай хог хаягдал:
Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 24 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 28 тусгаарлан ажиглах байр, 5 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 4 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 61 цэгээс 3983.8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 3983.8 кг хогийг устгаснаас 3426.5 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 557.3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгажээ. Дээрх үйл ажиллагаанд 5 тээврийн хэрэгсэл ашиглан 20 хүн ажилласан байна.

Хилийн хяналт шалгалт:
Улсын хилээр орсон 300 тээврийн хэрэгсэл, 145 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, Улсын хилээр гарсан 215 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 255 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийв.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 15 тир автомашин 205.5 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Лабораторийн шинжилгээ:
2021.08.29-ний өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 16 дээж хүлээн авч, 15 дээжийн шинжилгээний хариу гарсан. Шинжилгээгээр шаардлага хангаагүй дээж байхгүй.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 306 байцаагч ажиллаж нийт 6422 авто машинаар нэвтэрсэн 12,945 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.29-ний 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 572 тээврийн хэрэгслээр 1400 зорчигч, хотоос гарах чиглэлд 617 тээврийн хэрэгслээр 1480 зорчигч нэвтэрсэн байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:
Нийслэлийн хэмжээнд 353 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 150, ахуйн үйлчилгээний 40, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 131, зочид буудал 7, бүх төрлийн баар 18, сургалтын төв 5, биеийн тамир спортын заал 2/ хамруулан хяналт шалгалт хийж 14 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -11
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 3
Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа:
Нийслэлийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/641 тоот захирамжийн хүрээнд 2021 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн УИД-ийн урд талбай, Голомт банкны урд, Сүхбаатар дүүргийн Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын нэрэмжит талбай, Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний хойд тал, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай нийт 6 байршилд хяналт тавьж ажиллалаа. Хяналтаар худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах чиглэл зөвлөмж өгч ажиллав. Худалдагчид вакцины 2 тунд хамрагдсан, маск зүүсэн, лангуунууд гар халдваргүйжүүлэх бэлдмэлтэй, пос машинаар үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.