Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо.

Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий.
Тэр дундаа түүний дунд охин А.Амин-Эрдэнэ инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй.

Төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа нөлөөгөөр олны хараанд байсаар ирсэн тэрбээр багадаа аавтайгаа усны дусал мэт адилхан байсан бол өдгөө ээжтэйгээ илүү ижилхэн болсон.

Том охин Номин-Эрдэнэ өдгөө Англи улсад суралцахаар очиж, карантинд орсон бол хөөрхөн сайхнаараа гайхагддаг Амин-Эрдэнэ охин найз залуутайгаа хамт мөн л Европыг зорьжээ.Түүний найз залууг хотын дарга С.Амарсайханы хүү гэх мэдээлэл байдаг.