Жүжигчин Зоригоо, Баясаа хоёр Өрийн дэвтэр влогийг хүргээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэдний уг влог дэлгүүрт хүнсний зүйлс зээлж хэрэглэсэн айлуудын өрийг санамсаргүй байдлаар сонгож тэглэдэг юм.

Шинэ оныг угтаж өмнө нь тэд нэг дэлгүүрийн бүтэн дэвтэр өрийг 2 сая 800 мянган төгрөг төлж тэглэж өгч байсан удаатай. Харин энэ улиралаас эхэлж тэд влогоо илүү сонирхолтой, хөгжилтэй хийж үзэгчдийн хүртээл болгож байгаа юм.
Ингэхийн тулд жүжигчин Зоригоо жингээ хасч, боди биетэй болохыг эрмэлзэх болжээ.