АН-ын туршлагатай лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн том хүү Г.Эрдэмхишиг уржигдах буюу шинийн 8-ний билэгт сайн өдөр найзынхаа унага тамгалах найранд уригдан очжээ.

Багаасаа “хотын жаал” байсан түүнд уг найр ихээхэн таалагдсан гэнэ шүү. Улмаар найрны эзэн Г.Эрдэмхишигт унага бэлэглэж, баярлуулжээ. Энэ тухайгаа тэрээр цахим хуудаснаа тэмдэглээд “Хөөрхөн хул унагатай боллоо. Унага бас тамгалана аа” хэмээн бичжээ.