Монголын урлагт гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татдаг “Баярмаа”-нууд олон. Тэдний төлөөлөл болох “хөөрхөн” Баярмаа, “Нора” Баярмаа нар хар багийн найзууд гэнэ шүү.

Хэн хэн нь цагтаа Багануур дүүрэгтээ хөөрхөн охидын тоонд ордог байсан бөгөөд СУИС-даа ч энэ “маневар”-аа алдаагүй. Тэд хоёр насны зөрүүтэй “Нора” Баярмаа 1985 онд төрсөн бол, “хөөрхөн” Баярмаа 1987 онд төрсөн. Үзэсгэлэнтэй “Баярмаа” нар хэн хэн нь “Алдарт эх”-ийн болзол аль хэдийнэ хангасан.