Монголын кино урлагийн залуу үеийнхний дунд авъяас чадвар, сэтгэл татам төрхөөрөө ялгарч буй жүжигчин Р.Нандинцэцэгийг үзэгчид “Хөхөөний үүр” кинонд гол дүрд тоглосноор нь мэдэх болсон.

Хөнгөн, хөгжилтэй сэдэвтэй кинонд ч, сэтгэл өвтгөм хүнд сэдэвтэй кинонд ч үзэгчдийн хайрыг татаж, дуртай дүр нь болсон гэхээр түүний ирээдүй хэр гэрэлтэй байгааг харуулж байсан.

Харин өнгөрсөн зун үзэгчдийг байлдан дагуулсан “Гэнэтийн зочид” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн тэрээр хөx хийлгэсэн бололтой.


Өөрийн цахим хуудсаа хө x ний  хэлбэрээ ил гаргасан зургаа нийтлэх болжээ. Жүжигчин бүсгүйн хувьд гурван жилийн өмнө СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг төгссөн ч олон үзэгчдэд хүрсэн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Жишээлбэл “Асрагч аав” , “Дурлалын галт тэрэг”, “Насан туршдаа”, “Хөхөөний үүр” зэрэг юм. Тэрээр цаашдаа бүтээх дүрээ төрөлжүүлэх, ялангуяа түүхэн кинонд тоглох хүсэлтэйгээ илэрхийлж ярилцлага өгөх болсон.

Мөн тэрээр ойрын хугацаанд гэр бүл зохиох хүсэлтэй байгаагаа ярилцлагадаа дурдсан байдаг.

Өхөөрдөм төрх, насандаа баймгүй авъяас чадвараараа үзэгчдийн сэтгэлийг татсан залуу жүжигчин Р.Нандинцэцэгтээ цаашдын урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.