Сүүлийн үеийн тайз дэлгэцийн бүтээлд чадварлагаар дүр бүтээж байгаа УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд гэж болно. Түүний бүтээсэн дүр бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг. Олны хүндлэл хүлээсэн нэгэн.

Тэрээр жүжигчин болсон тухайгаа ийн ярьжээ.”Эхнэр хүний нөхөртөө зориулах хамгийн том бэлэг бол хүүхдийг нь төрүүлж өгөх гэж боддог. Энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг авсан нөхөр, эхнэр хүүхдээ аминаасаа илүү хайрлах үүрэгтэй.

Зарим эрчүүдэд хандаж хэлэхэд эхнэр чинь чамд бүхэл бүтэн хүн бэлэглэж байна. Хүн бол энэ дэлхийн хамгийн гайхалтай төгс бүтээл шүү дээ. Хэвлийдээ олон сар тээж асар их өвдөлтийг мэдэрч байж төрүүлсэн, бүтээсэн энэ бэлэг бол хэзээ ч голж болохгүй , орхиж болохгүй ,тоохгүй байж болохгүй бэлэг юм шүү” гэжээ.