Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбатын 42 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ.

Энэ төрсөн өдөрт зориулж түүний гэргий дуучин Ц.Сарнай “Миний аялсан 1000 хот” бүтээлийн нотыг ширээний алчуурт хэвлүүлж, монголдоо номер нэгт тооцогддог “Сарнайх” салоны эзэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэргийгээр тансаг ширээ засалт хийлгэсэн байна.

Өнгөрсөн жилийн өдийд БНСУ-д амьдрал, үхлийн зааг дээр байсан тэд ийнхүү хайртынхаа төрсөн өдрийг нөхөж тэмдэглэсэн бөгөөд гэр бүл, ойр дотныхонтойгоо хамтдаа нэг үдшийг өнгөрүүлжээ.