“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “The Wasabies”. 2018 онд байгуулагдсан охидын хамтлаг хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа.


“Оддын академи” шоуны төгсгөлд 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан “The Wasabies” хамтлаг анхны цомгоо “Girl Generation” нэрээр 2019 онд гаргасан.


Тэгвэл хамтлагийн хамгийн өхөөрдөм гишүүн Э.Аминхүслэн өнгөрсөн зургадугаар сард амаржиж, анхны үрийн зулайгаа үнэрлэсэн. Түүний араас хамтран дуулагч Энхгэрэл ээж болсон нь хамтлагаасаа гарах шалгаан болсон. Хорьж болдоггүй хорин насандаа ээж болсон тэд хамтлагаасаа гарах шийдвэр гаргасанд фенүүд нь сэтгэл дундуур байв. Гэхдээ тэд нэгэнт сонголт хийсэн.


Дуучин Э.Энхгэрэл ээжийн ажлаа амжуулаад завгүй байгаа бол, Э.Амин хүслэн фенүүдтэйгээ тик токоор уулзаж буй. Тэрээр гэрээ бараг л загварын тайз болгож сошиалд тун идэвхитэй амьдрах болсон.