Элдэв хов жив, хэрүү л  маргаанаа с  хол эерэг хандлага, шинэ түүчээг эхлүүлэх Z generation-ийнхэн “нүүр ном”-ыг хөгшин хүмүүсийн хэрэглээ ч гэж авч үзэж байх жишээний.

Тэгвэл Instagram хуудаст тогтсон байр суурьтай болсон энэ охин Z generation-нийг төлөөлөх хамгийн царайлаг тамирчин.
Тулааны спорт эмэгтэй хүн зориглож хийх хялбар ур чадвар биш.

Эмэгтэй хүн уян хатан, үргэлж зөөлөн, ялдам байх хэрэгтэй гэдэг хандлага тогтсон ч энэ хэвшмэл ойлголтыг өөрчилж өгсөн нь Таеквондогийн ОУ-ын хэмжээний мастер Б.Намуун юм.

 

Монголын тулааны спортоор хичээллэж, царайлаг дээрээ олон ч амжилтын эзэн болж байгаа нь түүний ур чадвар, хичээл зүтгэлийг харуулж байгаа хэрэг. Тэрээр монгол улсын шигшээ багийн тамирчин, өсвөр үеийн Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн хүүхдийн ОУ-ын наадмын алт, Монгол улсын таван удаагийн аварга.

Үүний хажуугаар төрөл бүрийн реклам, киноны зураг авалтын саналууд ч чамгүй ирж, олон ч брэндийн нүүр царай болсон. Тэрээ зүгээр сууж, гараа хумхихаас илүү завгүй байж, тэмцээн, бэлтгэл сургуулилтдаа ихэнх цагаа зарцуулдаг.