Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.

Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.

Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэнэ.Жүжигчин бүсгүй маань аавтайгаа дэндүү адилхан аавын амин охин гэнэ шүү.

Тэрээр нэгэн хэвлэлд “Аав, ээж хоёр маань насаараа Талх, чихрийн үйлдвэрт ажилласан. Би айлын том, хоёр дүүтэй. Ээж, аавынхаа буянд энэ ажлаа хийж явна. Тэрнээс эмэгтэй хүн чинь хэцүү ш дээ. Аав, ээж хоёр маань хүүхдүүдээ барьж хориод цагдаад байдаггүй, өөрийнх нь дураар тавьж, сонголтоо өөрийнхөөрөө хийх боломжийг нь олгодог” гэжээ.

Ингээд алаг нүдэн хөөрхөн жүжигчин бүсгүйн хайрын эзэд болсон ээж аавынхан зургаас сонирхье.