МУГЖ И.Одончимэгийн нөхөр Т.Бархүү одоогоос 10 гаруй жилийн өмнө өөрөөсөө 14 насаар эгч бүсгүйг насны ханиараа сонгож, 30 насандаа аав болон өвөө болох сонголтыг хийж байв.

Хүмүүс тэдний харилцааг удаан насгүй хэмээн дүгнэж байвч, тэд монголын үлгэр жишээ хосуудын нэгээр тодорсон хэвээрээ. Тэд дундаасаа Сүндари хэмээх авьяслаг царайлаг охинтой. Охиныхоо авьяасыг талаар өнгөрүүлэхгүйн тулд багаас нь реклам кинонд тоглуулж байв.


Жүжигчин Т.Бархүүгийн хувьд өмнөх амьдралаасаа мөн л охинтой. Тэр охинтойгоо тэр бүр уулзаад байдаггүй гэдгээ хэвлэлд ярьсан байдаг. Авьяаслаг аав охин хоёрын гэрэл зургаас сонирхуулж байна.