МҮОХ-ны дэргэдэх “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ыг Э.Бадар-ууган үр шилжүүлэн суулгах “Өөжинмед” эмнэлэг болгон ашиглаж байгааг мэдэхгүй хүн үгүй.

 


Тэгвэл МУГТ Э.Бадар-ууган болон түүний гэргий Х.Азжаргал нар үр хүүхдүүдээ дагуулан өдгөө Грект аялж яваа ажээ. Том охид нь эхнээсээ оюутны ширээний босго алхсан тэд бага хүүхдүүддээ газар үзүүлж яваа нь энэ аж.


Ташрамд дуулгахад, тэдний хувьдаа завшсан гэх “Тамирчны нөхөн сэргээх сувилал” нэртэй таван давхар,1980 мкв барилгыг МҮОХ-ны хөрөнгөөр барьж байсан ба тус холбооны нэр дээр байдаг байжээ.

Энэхүү 4 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй барилгыг Э.Бадар-ууган “МҮОХ-ны өмнөх удирдлагуудаас худалдан авсан хулгайлаагүй” гэдэг боловч хэдэн төгрөгөөр хэрхэн яаж худалдан авсан баримт гэрээ гэх зүйл огт байдаггүй.

Иймд энэхүү асуудалд яагаад чухам холбооны хөрөнгөөр босгосон тус сувилал нь хаагдсан болоод яаж хэрхэн авсан талаар хариулж чадахгүй байгаа вэ гэдэг томоохон асуудлыг үүсгэж байна. Анх 2015 онд “Өөжинмед” гэх үр шилжүүлэн суулгах эмнэлгийг үүсгэн байгуулж 2018 онд Хан-Уул дүүрэгт дахин нэг салбараа ч нээж амжсан аж.

Мөн тэрбээр Олимпын хорооны дэргэд байрлалтай асуудалгүй барилга тул надад ээлтэй гэж бодсоны үндсэн дээр авч, эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан ч гэж ярьж байсан удаатай байна.