Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголын телевизүүд шинэ шоу контентаар тасраад байх үед Монгол HD телевиз “Ододтой бүжиглэе” шоугаа цацаж олны анхаарлыг татаж байв.

Өнгөрсөн хаврын ням гариг бүрд үзэгчдийг телевизийн өмнө уясан тус шоу дахин үргэлжилэх гэж буй бололтой.


Шоуны шүүгчид болох жүжигчин Э.Ууганбаяр, дуучин С.Наран, бүжигчин Ш.Баасан, О.Саранхүү нар нэг дор цугларч хамтдаа бүжиглэж буй бичлэгээ цахим хуудаснаа цацжээ.