“UBS” телевиз, “Universe best songs” уралдааны хөтлөгч гэдгээрээ та бидний танил болсон Н.Амаржаргал гуравдахь хүүхдээ төрүүлээд сар ч болоогүй байгаа.

Угийн хөдөлмөрч тэрээр төрөөд удаагүй ч ажилдаа эргэн оржээ. Өөрийн шинэ контентоо эхлүүлэхээр хөдөлмөрлөж эхэлсэн байна.


Түүний хувьд UBS телевизийн хамгийн эрэлттэй хөтлөгчдийн нэг юм. Тэрээр 2015 онд сүр дуулиантай хуримлаж, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ажлаа хийхийн хажуугаар хоёр хүүхэд төрүүлээд байсан юм.