Монголын урлагийнхан дундаа хамгийн баян гэгддэг алтны уурхайн эзэн, жүжигчин Ж.Баясгалан хэдэн жилийн өмнө аваарт орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Тэглээ гээд тэрээр нам гүм амьдарсангүй. Харин ч урьд өмнөхөөсөө илүү олны өмнө гарч, эхнэртэйгээ нийлж “дуучин” болох замаа тавьсан. Тэдний хамтдаа дуулсан “Чин зүрх” дуу хоёр жилийн өмнө хит болж, тэдэнд урам зориг нэмсэн.


Тэгвэл тэд дахин дараагийн дууны уран бүтээлдээ оржээ. Энэ тухайгаа жүжигчин Ж.Баясгалангийн гэргий Т.Мөнхтуяа цахим хуудаснаа онцолжээ.