Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Proper¬ties” компанийн захирал А.Урангоог танихгүй сошиал хэрэглэгч цөөн. Нэгэн цагт твиттерийн “хатан хаан” хочтой явсан тэрээр сошиал нөлөөллөөрөө манлайлдаг.

Тэгвэл тэрээр саяхнаас өөрийгөө 100 саяын орлоготой хэмээн зарлаж, 50 гаруй агенттай болсноо дуулгасан.

Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр компаниа босгож яваа тэрээр брэндийн цүнхийг ээлж дарааллаар барьж, тансаг автомашинуудыг баруун солгойгүй хөлөглөж харагддаг.

Үүнийгээ өөрийгөө шагнаж буй шагнал хэмээн хэлэх дуртай гэсэн. Түүний хувьд өдгөө 34 настай, хоёр хүүхдийн ээж юм.