ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэзээд алдартай нэгэн. Өөрийн үйл хэрэгтээ үнэнч тэрээр улс төрийнхний хамаг нууцыг мэддэг учраас “туг барьсан ч, тугал хариулсан” ч түүнийг оролдох эсхүл “намнах” эрх мэдэлтэн үгүй.

 

Дөрвөн хүүхдийн эцэг гэгддэг түүний охин Х.Намуун гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулдаг. Орчин үеийн бүхий л реклам сурталчилгааны нүүр царай болж, урлагт элэгтэй гэдгээ нуудаггүй.
Харин Х.Намууны ихэр гэмээр хоёр охин дүү нь “Pekaso” брэндийн гол дизайнерууд. Багынх нь бүтээлч сэтгэлгээ, уран гартайг хэлэх үү юмханаар юм хийдэг гэдгээ сошиал орчинд дэлгэдэг.

Ингээд бодохоор яахын аргагүй “алдарт тагнуулчын од охид” байгаа биз.