Монголын олны танил бүсгүйчүүд эгч дүүстэйгээ андуурмаар адилхан, эгэлгүй ижилхэн төрхтэй нь цөөнгүй. Тэднийг энэ удаад онцлоё.

Анугийн эгч дүүс


Тэд бол эгч дүү гурван Ану гэж болно. Эндүүрэм адилхан эгч дүү гурвыг хаанаас нь гарсан нэг хэвээр цутгасан барби шиг харагдах юм хэмээн олон нийт тодорхойлсон.

Тэдний дундах нь алдарт Ану. Тэднийг Уянхолбоо, Уранхолбоо, Номинхолбоо гэдэг.

Б.Мишээлийг эгч дүүс


Олны хайр хүндэтгэлийг хүлээдэг “хөөрхөн” Б.Мишээлийн эгч Б.Дөлгөөн, дүү Б.Үжин сүүлийн үед “од” болоод байгаа.

Тэд Б.Мишээлтэй андуурмаар адилхан харагддаг байсан ч Б.Мишээл пластик хагалгаа хийлгэснээр арай өөр харагдаж эхэлсэн ч юм уу.

Укагийн Уранзаяа дүү


Дуучин Укагийн эхээсээ тавуулаа. Гурван эгч хоёр дүүтэй түүний бараг эмэгтэй дүү болох Уранзаяа эгчтэйгээ ижилхэн олонд танигдсан.

Харин нөгөө дүү нь эрэгтэй учир арай өөр төртхэй. Харин гурван эгч нь жаахан мяраалаг, хар үстэй л болохоос дуучин Укатай мөн л ижилхэн төрхтэй гэсэн шүү.

Загвар өмсөгч Ариунзулын андуурам адилхан эгч


Дуучин Амархүүгийн гэргий загвар өмсөгч О.Ариунзул эхээсээ хоёулаа. Түүний эгч О.Оюунзул дүүгээсээ бие бялдараар арай л намхан, булчинлаг болохоос царай төрхөөрөө тун ижилхэн.

Дорнод нутгаас гаралтай эгч дүүс хөөрхөн төрхөөрөө нутаг усандаа алдартай гэсэн шүү.

Эгч дүү Нандиа


Олноо эгч дүү Нандиа хэмээн танигдсан “X Vit” хамтлагийнхан анх МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн үеэс урлагийн каррьераа эхлүүлсэн.
Ижил төрх, уянгалаг сайхан хоолойгоороо олон нийтийн анхаарлыг татаж, залуусыг байлдан дагуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Өнгө зүс андуурам адилхан тэд уран бүтээлээ хийхийн сацуу иогоор хичээллэж, иогийн төвөө нээн ажлуулж байгаа билээ.

Жерригийн ихэр мэт дүү


“Улаанбаатар би чамд хайртай”, “Рекет”, “One night”, “ТҮЦ-ний охид” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ бүтээж, өхөөрдөм төрх, авьяас чадвараараа танигдсан залуу жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй. Хошин урлагийн “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа тэрээр дүүтэйгээ тун төстэйг энэ зурагнаас харж болно.

О.Цэнгэлийн эндүүрмээр ижилхэн дүү


Өдгөө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буй жүжигчин О.Цэнгэл дороо охин дүүтэй. Өөртэй нь эгэлгүй ижил дүү нь жүжигчин бүсгүйгээс нэлээд хэдэн насны зөрүүтэй гэсэн. Жүжигчин бүсгүйн хувьд хэдийгээр Утга зохиол судлаач гэсэн мэргэжилтэй ч мэргэжлийнхнээс ялгарахааргүй “дотортой” тоглодог нэгэн.

Тэрээр оюутан байхаасаа “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон.