Сошиалд хамгийн сайн аав тодотголыг хүртээд байгаа Д.Даваадорж өдгөө МАН-д ажилдаг.

Тэрээр “цүнх баригч” хэмээх цолноос холуур байж бор зүрхээрээ зүтгэсээр өнөөдрийн амжилтад хүрсэн гэж болно. Аав нь амьд сэрүүндээ монголын рок попыг “ХИТ” нэвтрүүлгээрээ базаж, эхнэр Ч.Ундрал нь 20-оод жилийн өмнөөс эхлэн одоог хүртэл телевизийн салбартаа нэр хүндтэй диктер хэвээрээ байгаа.

Тэглээ гээд Д.Даваадоржийн өнөөгийн карьерт нөлөөлж чадахгүй. Д.Даваадоржийн хувьд өдгөө дөнгөж 30 настай ч НАМЗХ-ны гишүүн, боловсрол мэдлэг, хувийн амбицаараа намаасаа төрөх ирээдүйн сайн улс төрч гэх үнэлгээг “томчуудаас” авдаг гэнэ лээ.

 

“Мөнчгөр”-өөрөө яваа түүний карьеар хаа хүрэхийг харах л үлдлээ.