Сүхбаатарын талбайд эсэргүүцлийнжагсаал хийж байсан АН-ын гишүүн Д.Монголхүүг цагдан хорьсон байгаа билээ.


Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр 16.00 цагт анхан шатны шүүхэд болжээ. Прокуророос түүнийг 30 хоног хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлээд байсан юм.

Шүүх хүсэлтийг хэлэлцээд прокурорын саналаас татгалзах шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэмцэгч Д.Монголхүү суллагдсан байна.