Дизайнер Оля гэх Отгонжаргал өөрийг гэсэн өнгө аястай, загварын шоугаа шинэ жилийн үеэр хийдэг сайн хувцас загвар зохион бүтээгч.

Өнгөрсөн жил коронавирусын тархалтаас шалтгаалан шинэ хувцас, даашинз зарагдахгүй байх үед загвар зохион бүтээгч Отгонжаргал маск хийн трэнд болгож амжилттай борлуулж чадаж байв. Харин тэрээр өдгөө урвалт, ухаарлыг мэдэрч суугаа бололтой.

Өөрийн цахим хуудаснаа “Манайд ажиллаж байсан хүн яаг манайд хийж байсан ажиллагаа,стиль загвартай хувцас хийгээд дахин давтагдашгүй гээд худалдаанд гаргах нь ёс зүй, ухамсарын асуудал юм.
Шал өөрөөр сэтгэж тэс ондоо мундаг зүйлс хийх хэрэгтэй,хүнийг дуурайх нь юун сайн байх вэ????

Олон жил хоолоо зулгааж нэг хамт олон гэж хамт байсан хүний хувьд байгууллагаа бас бодолцох хүн чанар бас байх ёстой юм. Бас гэрээ дээрээ бодолцож оруулмаар ёстой юм байна.


Мөн оюуны өмчийн талаас бол хууль зөрчигч бөгөөд ямар ч талд зохиогчын эрх 1 т тавигдах ёстой. Энэ тал дээр дуугаа сууж болохгүй санагдлаа. Энэ удаад хувь хүн, байгууллагын нэрийг дэлгэж танилцуулсангүй ээ” гэжээ.