Хэдхэн сарын өмнө МУГЖ Д.Ганцэцэгийг “Хос шагай” салоны эзэн Б.Хосбаяртай амрагийн харилцаатай, нэг гэрт хамтран амьдарч буйг хэвлэлүүд бичиж байв.

Тэгвэл “оддын үсчин” гэгддэг Б.Хосбаяр хилийн чанадыг зорьж буйгаа цахимаар илэрхийлэн, өөртэй нь нэр холбогдоод байсан жүжигчин Д.Ганцэцэгт биш түүний уран бүтээлийн хамтрагч, амьдралын сайн найз болох А.Ганчимэгт хандаж, “Сайн сууж байгаарай” хэмээн бичжээ.

Ингэхдээ тэрээр хайртай шүү, хүчтэй байгаарай гэсэн сэтгэлийн эмоцийг илэрхийлэх эможийг тавьсан байна.

Эндээс харахад үсчин Хосоо жүжигчин Ганцэцэгтэй биш А.Ганчимэгтэй дотно харилцаатай байсан бололтой.


А.Ганчимэгийн хувьд өдгөө “Фантастик”-ын шинэ уран бүтээлд гол дүр бүтээж байгаа бол, Д.Ганцэцэг гавъяатын хувьд найруулагч Батболдын “Гэм зэм” жүжигт тоглож буй.

Харин “хоёр Ганаа”-ын голд “эргэлдсэн” Хосоо хэдэн жилийн өмнөөс “Хос шагай” салоноо нээж, Азийн шилдэг үсчин цол хүртэж явсан Монголын урдаа барих мастеруудын нэг.