Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр тохиож байна.

Уг өдөрт зориулан өнөө өглөө 09:00 цагт Төрийн далбаа мандуулж, 10:00 цагт Төрийн туг цэнгүүлэх ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр Зэвсэгт хүчний албан хаагчид ёсзүйгүй гэдгээ харуулж, хүндэтгэлгүй ханджээ.


Тухайлбал, Зэвсэгт хүчний албаны дарга, удирдлагууд хүндэт харуулуудын хамт ёслол төгөлдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр тус салбарын “хурган дарга” нар буюу албан хаагчид нь наана нь нэг нэгнийхээ гэрэл зургийг авч байх жишээний.


Өөрөөр хэлбэл, төрийн ёслол хүндэтгэлийг Зэвсэгт хүчний зарим албан хаагчид ёс төдий гүйцэтгээд өөрсдийнхөө ёсзүйн хэм хэмжээг олон нийтэд харуулах нь тэр.