Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран өнөөдөр/2021.11.14/ “Zhong Luo series 02” өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Монгол Улсаа төлөөлөн MFC холбооны аваргын бүсээ хамгаалахаар М.Нандин-Эрдэнэ “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцлоо.


Холимог тулааны MFC холбооны ээлжит эвент АНУ-ын Сан Франциско хотод болж байна. Б.Баттөр эхний үед 24 секунтэд Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор яллаа. Мөн Гавьяат тамирчин П.Өнөрбат тулааны хоёрдугаар үед Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар ялжээ.

Дашррамд дурдахад, MFC холбооны сүүлийн тулаан 2019 оны зургадугаар сард болж, М.Нандин-Эрдэнэ уг холбооны хөнгөн жингийн аварга болж байсан билээ.

М.Нандин-Эрдэнэ MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Серхио Квинонесийг яллаа. Өдгөө 34 настай түүний хувьд ийнхүү мэргэжлийн холимог тулааны замналдаа 14 ялж, долоо ялагдсан үзүүлэлттэй боллоо.