“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхаа MCS группийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөнтэй хайрын романс үүсгэж зартай хурим хэдэн жилийн өмнө хийж байна.

Бал сараа Бали арал дээр өнгөрүүлж байсан тэд өдгөө охин, хүү хоёрын эцэг эх болжээ. Хөтлөгч залуугийн хувьд анхны хүүхдээ 32 насандаа өлгийдсөн тул бүхнээс түрүүнд “гэр бүлээ…” л гэдэг гэсэн. Тэдний хувьд өдгөө нийслэлийн хамгийн үнэтэй гэгддэ “Будда виста” хотхонд амьдардаг.


Монголын хамгийн их үзэгчтэй телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтлөгч гэгддэг байсан Г.Анхбаяр өдгөө өөрөө телевизтэй болсон. Энэ телевизийнхээ контентоороо Соёлын сайд Ч.Номингийн Mongol HD-тэй өрсөлдөхүйц болоод буй.


Харин түүний даруухан, үзэсгэлэнт гэргий А.Дөлгөөнийг Хас банкны сурталчилгаанд тоглосноор уншигч та бүхэн санаж буй байх.

Дашрамд дуулгахад, сүйт бүсгүй А.Дөлгөөн өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьж байсан дурлалын намтартай нэгэн.