“Учиртай урилга”, “Урбан талк” нэвтрүүлгээрээ танигдсан хөтлөгч Я.Учрал ааваараа гангарах дуртай нэгэн.

Өдгөө 33 настай түүний аавыг найруулагч Ц.Хүсэлбаатар гэдгийг мэдэхгүй хүн ховор. Эрхэм найруулагч маань жүжигчин С.Өлзийхүүтэй гэр бүл болохоос өмнө Я.Учралын ээжтэй романс үүсгэж, улмаар хүүхэдтэй болсон ч хоёр тийш болсон гэдэг.

 

Багаасаа аавын хайр халамжийг мэдэрч өсөөгүй Я.Учрал ээжийнхээ ааваар буюу өвөөгөөрөө овоглож явдаг гэдэг. Тэрээр хэдэн жилийн өмнө “Учиртай урилга” нэвтрүүлэгтээ аавыгаа урьж оролцуулан анх аав хүү хоёр гэдгээ олонд зарлаж байсан билээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатарын хувьд хүүхдүүдээ аль болох ойр дотно байлгахыг эрмэлздэг гэсэн шүү. Тэрээр С.Өлзийхүүтэй сууснаар хойш охин хүү хоёр төрсөн билээ.