Засвар механикийн заводад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор заводын даргын А/64 тоот тушаалаар өнгөрсөн оноос техникийн аудитын баг ажиллаж байна.

Тоног төхөөрөмжид аудит хийснээр их засвар болон, шинэ захиалгыг оновчлоход ихээхэн ач холбогдолтой аж. Техникийн аудитын дүгнэлтээр энэ онд Механик цехийн хуучирсан Токарийн таван машиныг шинэчилсэн байна. Түүнчлэн өндөр насжилттай тоног төхөөрөмжийн боломжтойг нь засаж сэлбэх төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнд хүрчээ. Цаашид техникийн аудитын дүгнэлтээр тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хийх зорилттой ажиллаж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг буурах, бүтээгдэхүүний чанар, ажлын байрны орчин сайжруулах юм.