Өчигдөр буюу энэ сарын 7-нд дуучин “Ноён” Бондгор, Камертон хамтлагийн Л.Ган-Эрдэнэ нар Тээврийн хэрэгсэлийн саатуулах байр буюу ачилтын компанийг өмөөрч “амиа тавьжээ”.


Бусдаас онцгойрч олны танил болохыг хүсдэг эрхэм дуучид журмын хашаан дотор пауэрлифтингийн дэлхийн аварга Ш.Ариунбаатартай маргалдаж, “Чиний дэлхийн аварга байхаар яадаг юм. Хариуцлагаа хүлээ, мөнгөө төлөөд автомашинаа ав” гэх шаардлагуудыг тавьсан байна.

Харин ОУХМ Ш.Ариунбаатар тэднийг “Та нар олны танил юм бол зөв юманд үлгэр дууриалал үзүүл. Та хоёр нийлчихээд яагаад байгаа юм бэ. Та хоёр дуучин байхаар яадаг юм. Машинаа авъя. Та хоёрын үйлдлийг ард түмэн ялгана за юу” хэмээн маргалдаж, зодолдохоос наагуур юм болжээ.