ВНэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Ж.Билгүүнийг танихгүй хүн ховор. Аавынхаа бүтээлүүдийг эхнээс нь тайз, дэлгэцэд мөнхөлж буй тэрээр тун өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн.

Арлын Японы тэргүүлэх “Avex” компанид олон жил ажилласан тэрээр манай сайтын папараццийн дуранд ийнхүү өртлөө.
Өдгөө 38 настай тэрээр аавынхаа “Шөнө дундын бүжиг”, “Адам & Ева, “Стриптиз блюз”, “Нууц амраг чинь болъё” зэрэг бүтээлүүдээр жүжиг хийхээр төлөвлөж, эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод буй.
Хэдэн жилийн өмнө тэрээр Форбес сэтгүүлээс тодруулсан “40 хүртэлх насны 40 шилдэг залуу” жагсаалтанд монголоос анх удаа багтахад нь монголчууд анзаарч, соёл урлагийн чиглэлээр арлын оронд амжилттай яваа гэдгээр нь бахархаж байлаа.