“Оддын үсчин Хосоо” гэхээр зүс үзээгүй ч нэрийг нь сонссон хүн олон байдаг болов уу. Үнэхээр ч “Азийн шилдэг үсчин, “Хос мастер” салоны захирал Б.Хосбаяр өчигдөр Shangri-La цогцолборт “KHOS MASTER HAIR COUTURE SHOW 2022” шоугаа хийлээ.
Шоуны хөтлөгчдөөс эхлээд оролцогчид, зочид бүгд олны танил “одууд” байсан гэхэд хилсдэхгүй болов уу.

Аргагүй л “оддын үсчин” гэдгээ энэ шоугаар баталсан үсчин Б.Хосоо 2022 оныг ийнхүү тэсрэлттэй эхлүүллээ.

Ойрын хэдэн жилдээ үзэгдэж харагдаагүй тансаг зэрэглэлийн үс засалтыг шоугаараа харуулсан гэхэд болно. Шоуны оролцогч, зочдоор монголын урдаа барьдаг “ихэр” топ моделиуд болох Д.Болормаа, Э.Одгэрэлээс өгсүүлээд урлаг, улс төр, спорт, бизнесийнхэн гээд одоо цагт “од” болон гялалзаж буй олны танил хүмүүс бүгд л ирсэн харагдана лээ.


Арга ч үгүй биз. Энэ цагийн “одод” Хосоод хөл алддаг гэхэд болно. Урлагийнхан бол бараг л түүний үс засалтгүй тайзнаа гарахгүй, миссүүд түүгээр л үсээ засуулж түрүүлж титэм зүүдэг гэхлээр ямар мэдрэмжтэй чадварлаг үсчин гэдэг нь эндээс харагдана.


Ямартаа ч, бадрангуй, эрч хүч дүүрэн энэ үсчин залуу энэ 2022 оны анхны шоуг тэсрэлт дүүрэн хийлээ.
“KHOS MASTER HAIR COUTURE SHOW 2022” шоу “High Glass” түвшний ч юмуу мэргэжлийн үсчдэд өнгө үзэмж энэ жилийн трэндийг харуулах, цаашилбал үсний шоу ямар чиглэлээр явбал гоё байдаг талаарх мэдрэмжийг өгсөн гэхэд болно. Шоунд шинэхэн гавьяат поп дива С.Наран, дуучин С.Сэрчмаа, МУГЖ Ж.Алтанцэцэг тэргүүтэй нийт 23 хамтлаг дуучид, 86 модель оролцов. Тайз засалт, хүлээж авах орчин, заалны чимэглэл бүх зүйл дээр чинбаа гэгч нь анхаарчээ.

Шоуны үеэр жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын үүсгэн байгуулсан Moon light clinic-тэй хамтарсан “Kapous” брэндийг албан ёсоор оруулж ирж байгаагаа зарлав. Тус брэндийн 425 төрлийн бүтээгдэхүүн Монголд албан ёсоор борлуулагдаж эхэлжээ.


Одод чуулсан тэсрэлт, эрч хүчтэй, нүсэр үсний шоуны гэрэл зургийг уншигч танаа сонирхуулж байна.