Монголын рок поп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн хэв маяг, өнгө аясаараа бусдаасаа ялгарч чаддаг цөөхөн эмэгтэй хамтлагийн нэг бол “3 охин”.

Тэдний ялдам төрх, уянгалаг дуу үзэгч, сонсогчдыг байнга байлдан дагуулдаг. Тус хамтлагийн дуучин Х.Ану нөгөө хоёроо бодвол сүүлийн үед энд тэндэхийн арга хэмжээнд илүү үзэгдэх болж. Арга ч үгүй биз, өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд хувийн амьдралаа төвхнүүлснээс хойш өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. Харин хамтлагийн бусад гишүүн болох Г.Анхмаа нярайлаад удаагүй байгаа бол Соло хувийн амьдралаа цэгцлээд завгүй.
Дуучин Х.Анугийн хувьд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгийг харамгүй цацдаг гэдэг. Тиймдээ ч өчигдөр нээлтээ хийсэн шинэ брэнд бүтээгдэхүүний танилцуулга шоун дээр найзуудтайгаа ирсэн харагдсан.
Өөрийгөө “Надад сэтгэл зүрх, гоо үзэсгэлэн бүгд бий” хэмээн тодорхойлдог тэрээр энэ онд 38 нас хүрнэ.