Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Endo буюу Э.Энхболд.

Тэрээр салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн. Загвар өмсөгч залуу өдгөө 35 нас хүрч буй. Бага залуугаасаа загварын салбартай амьдралаа холбож, тэндээсээ загвар зохион бүтээгч эхнэртэй болсон тэрээр бүх амьдралаа загварын салбартай холбохоор эргэж буцалтгүй шийдсэн.


Модель болсон цагаасаа өөрийн брэндийг бүтээх хүсэл мөрөөдөл тээж явсан тэрээр өөрийн нэрийн “Tara Endo” гэсэн эрэгтэй брэндийг гаргасан. Мөн гэр бүлийн хүнтэйгээ хамтарч монголын хамгийн үнэтэй, хамгийн чамин хээнцэр загвар бүхий “O Couture” брэндийг гаргадаг.
Модель Э.Энхболдын нэрийн брэндийн загварууд өрнө, дорнын хувцасны хэв маягийг хослуулж, монгол уламжлалт гүн утга агуулгатай билэгдлүүдийг шингээж өгснөөрөө ялгардаг. Түүний брэндийг эрчүүд маань өдөр тутам болон ажил алба, гоёлд ч өмсч болдог гэдгээрээ онцлогтой.
Энэ насаа, энэ амьдралаа тэр чигт нь загварт зориулахаар шийдсэн Э.Энхболддоо илүү их амжилтыг ерөөе.