Улаанбаатар хотын хамгийн анх угаалга болон хими цэвэрлэгээний “Метро экспресс” компани хэрэглэгч үйлчлүүлэгчээ үл хүндэтгэдэг ажээ.

Өөрсдийн цахим хуудаснаа дуучин Д.Болдын өмссөн LV брэндийн хүрмийг цэвэрлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

Харин тус постны дотор тус хими цэвэрлэгээнд хувцасаа өгөөд урам хугарсан, хүссэн үйлчилгээгээ аваагүй, хувцасны өнгө чанар алдагдсан тухай гомдлуудыг бичсэн байна. Үүний хариуд тус хими цэвэрлэгээнийхэн иргэдийг элдвээр доромжилж “Ориг хувцсаа өгч бай” гэх зэргээр бичжээ.

Уг тус хими цэвэрлэгээний газар нь анх 2001 онд Израйлийн хөрөнгө оруулалтаар анх нээгдэж байсан аж. Өдгөө 26 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 200 мянга гаруй тогтмол үйлчлүүлэгчидтэй болоод байгаа гэнэ.