Сар шинийн баярын өдрүүдэд хүн бүр аав ээж, амраг садан айл хотлоороо өнгөрүүлж буй.

Настан буурлууддаа золгож, насны ерөөлөө сонсдог тус уламжлалт баярын үеэр хэн хэн хэдэн хүүхэдтэй болсноо, хэрхэн амьдарч буйгаа сошиалд дэлгэх нь энүүхэнд.
Тэгвэл найруулагч Ц.Хүсэлбаатар өдгөө өөрийн өнгө зүсээр биш удам судраа өртөөлж яваа хүүхдүүдээрээ гангарчээ. Өөрийнх нь гадаад төрх, удмын генийг өвлөсөн хүү, охин, ач болон авааль гэргий Өлзийхүү гавьяат нартайгаа аз жаргалтай амьдарч буйгаа сонирхуулсан байна.