Өнөөдөр /2022.02.04/ ‘Этгээд’ УСК-ны нээлт  боллоо. Сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” уран сайхны киноны зураг авалт, өнгөний тавилт гээд тун онцгой байж чадсан гэдгийг уншигч та бүхэн киноны трейлерээс харж болно.

Гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, СТА С.Ариунбямба, СТА Н.Ялалт, СТА Г.Эрхэмбаяр, Ч.Сэлэнгэ, мисс Б.Бадамцэцэг нар киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд чадварлаг жүжигчид энэхүү бүтээлд урьд өмнө харж байгаагүй дүр төрхийг бүтээсэн юм.

Зураглаачаас, найруулагч болсон Б.Баатарын анхны бие даасан ‘ Этгээд’ УСК-ны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Бэлтгэсэн Д.Энхсайхан