Монголын хамгийн баян залуу хатагтай нарын нэг бол “МАК” группын Ерөнхийлөгч Н.Цэлмүүн.

Өдгөө Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын том бэр болж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэн тэрээр хэдийнэ гурван хүүхдийн ээж болжээ.
С.Батболд гишүүний хоёр ачийг төрүүлсэн тэрээр бага хүүхдээ хуучин хувцасаар өсгөдөг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, “хүүхдийн хувцас хүүхэддээ ээлтэй” гэдэг үгийн үлгэрээр ийнхүү шинэ хувцас авч өгөлгүй, том хоёр хүүхдийнхээ багадсан хувцсаар “хүн” болгож буй бололтой.
Энэ тухайгаа тэрээр “Айлын бага ах эгчийнхээ л хувцас, тоглоом эдлэлээр л хүн болох юм” хэмээн бичжээ.