Бээжин-2022 өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнөөдөр /2022.02.17/ Оросын уран гулгагч Анна Щербакова богино болон чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэр дүнгээр (255.95 оноо) алтан медаль хүртлээ.

Тус төрөлд мөн Оросын уран гулгагч Александра Трусова (251.73 оноо) мөнгө медалийн эзэн болсон бол Японы Каори Сакамото (233.13 оноо) хүрэл медаль хүртэв.

Богино үзүүлбэрийнхээ оноогоор бүх тамирчныг тэргүүлж байсан Камила Валиева чөлөөт үзүүлбэр дээрээ хэд хэдэн алдаа гаргаж, дөрөвдүгээр байрт орлоо.