Өчигдөр болсон тайван жагсаал үүрийн 04 цаг хүртэл өрнөж, улмаар цагдаагийн албан хаагчид тараасан билээ.

 

Шөнийн жагсаалын үеэр өдөөн хатгагчид жагсагч залуусыг турхирч, “Ордон руу дайръя” гэх мэтээр эмх замбараагүй байдалд оруулж байсныг эх сурвалжууд хэлж байна. Улмаар ордоны баруун талд хэсэг бүлэг хүмүүс архи тараасан тул цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй байсан талаах албаны эх сурвалж мэдэгдлээ.
Жагсагчдаас 60 гаруй хүнийг саатуулан эрүүлжүүлсэн байна. Мөн цагдаагийн албан хаагчдаас хэд хэдэн хүн бэртэж гэмтжээ.

Түүнчлэн, хэн нэгэн этгээд Хуульзүйн сайд Нямбаатарыг шаардлага аваад эргэн алхах үед араас нь чулуу шидсэн байна. Тус чулуунд тэнд жагсаж явсан нэгэн охин оногдож толгойгоо хагалуулсан байна