Хошин урлагийн Х-Түц хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ононг танихгүй хүн ховор. Хошин урлагт насаараа зүтгэж яваа тэрбээр хуучны хамтран зүтгэгч “Эмоци” хамтлагийн ахлагч Т.Түвшинтөр буюу Төөтөөг зэмлэжээ.


Н.Онон “Энэ нөхөр байнга утас шагайж явах юм. Үүнийхээ оронд нимгэн ч болов ном уншчихгүй” хэмээн Төөтөөгийн зургийг оруулан цахим хуудаснаа бичжээ.
Эрхэм жүжигчдийн хувьд 10 гаруй насны зөрүүтэй бөгөөд жүжигчин Төөтөө Н.Ононг “багшаа” хэмээн хүндэлдэг гэсэн шүү. Учир нь тэрбээр оюутан байх үеэсээ Х-Түц хамтлагийн уран бүтээлд оролцож, жүжигчин Н.Ононгоос олон зүйл суралцаж явсан гэдгээ нуудаггүй.